
Хүүхдийн амьсгалын замын халдвар нэмэгдэх хандлагатай байна. Сар шинийн баярын өдрүүдэд БОЭТ-н хүүхдийн тасгаар 1116 хүүхэд үйлчлүүлсэн бол 102 хүүхэд шинээр хэвтжээ. Харин өнөөдрийн байдлаар тус тасагт 190 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 172 нь амьсгалын замын халдварт өвчний шалтгаантай юм. Хүүхдүүдээ эрүүл байлгах боломж бол ковидын үед баримталж байсан халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэх гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна.