Нийгэм
Б. Урангоо
2 жилийн өмнө
АЖИЛТАН АЖИЛ ОЛГОГЧООС ШАЛТГААЛАН ХОХИРОХ ЁСГҮЙ

Ажил олгогч ажилтны нийгмийн даатгал төлөөгүй тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг үндэслэн ажил олгогч хариуцдаг байна. Ажилтан хохиролгүй болгох үүргийг ажил олгогч хариуцан нийгмийн даатгалын өрийг график байгуулан төлөх эсвэл бүрэн төлөх үүргийг хүлээдэг байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 630 аж ахуй нэгж байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна. Эдгээр байгууллага бүгд хувийн хэвшлийн байгууллагууд байна.