
XVII жарны “Үзэсгэлэнт болгогч” хэмээх харагчин туулай жил жил гарч байна. Жарны хувьд тооллын эхнээс 16 жаран дуусч, энэ жил XVII жарны 37 дахь жил гарч байгаа гэсэн үг. Монголчууд жилийн өнгөөр ерөнхий төлөвийг шинжиж ирсэн уламжлалтай. Зурхайн зурлагад бууснаар усан туулай жилд өвчин хямрал, зуд зурхан хэсэг бус гарах хэдий ч өег, цатгалан нэн сайхан жил гарч байна. Мөн нийт хүмүүн дунд өвчин үгүй, сэтгэл баясгалантай, төрөө номончлон тэтгэж, жаргалтай байх төлөвтэй. Тэгэхээр жилийн ерөнхий төлөв их сайхан байна гэсэн үг юм. Ерөнхийдөө оюуныг тэтгэсэн жил байх учир эрдэм номд шамдаж байгаа хүмүүс амжилт их гаргах, шинэ бүтээл туурвих, төр захиргааны өндөр албан тушаалд зөв албатуудыг томилох магадлалтай. Жилийн өнгөнөөс гадна хаан гариг, эзэн гариг, элсэн чихрийн амт, шороон үхрийн зурлага зэргээр жилийн өнгийг шинждэг