
Туулай жилийн Улс, аймаг, сумын аваргууд тодорлоо. Энэ жилийн тухайд шалгаруулах журамд өөрчлөлт орж шагналын сан нэмэгдсэн юм.Жаргалант сумаас Улсын аварга малчин, тариаланчид шалгарсан сайхан жил болж байна. Тодруулбал Бүтлийн ундрага ХХК Улсын аварга тариаланч хамт олон гэх эрхэм цолыг хүртлээ. Тус компани 2009, 2010 2014, 2015 , 2016, 2018, 2020 онд “Улсын аварга тариаланч хамт олон”-оор 6 удаа шалгарч байсан түүхтэй. Улсын аварга малчнаар Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Х.Эрдэнэболд шалгарлаа. Х.Эрдэнэболд нь 26 жил мал малласан туршлагатай манай тэргүүний малчдын нэг бөгөөд 2015 онд өөрийн санаачилгаар 13 өрх айлыг нэгтгэн “Баялаг Аргуун” хоршоог үүсгэн байгуулж өнөөг хүртэл тасралтгүй удирдан зохион байгуулж манлайлан ажиллаж байгаа юм. Улсын аварга тариаланчаар Алтантошлой ХХК-ийн механикжуулагч Э.Мөнхтулга тодорлоо. Тэрээр 2005 оноос “Алтан тошлой ” ХХК-д тракторчин, камбайнчинаар тасралтгүй 16 жил ажиллаж, газар тариалангийн бүхий л үе шатны ажлуудад жигд өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа шилдэг тэргүүний тариаланч юм. Жаргалант сум нь 2008 онд анх Улсын аварга малчнаа өлгийдөн авч байжээ. Түүнээс хойш 13 жилийн дараа Хишигсүрэн тодорч үүнээс хойш 3 жил дараалан улсын аваргууд тодорч байна