Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
БАЯН-ӨНДӨР СУМ 2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН НЭГНЭЭС 26 БАГТАЙ БОЛНО

Орхон аймаг Баян-Өндөр сум нь нийт 22 багт хуваагддаг бөгөөд төвийн 7, гэр хорооллын 15 багтай. Нэг багт 4640 гаруй хүн ноогдож байгаа нь улсын дунджаас гурав дахин их байгаа юм. Тиймээс хүн ам ихтэй Эрдэнэ, Яргуйт, Цагаанчулуут багуудыг хуваан шинээр дөрвөн баг байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.  Тодруулбал Эрдэнэ багаас Хабитатын хэсгийн 23-р гудамж, сэлбийн хэсгийн 15-р гудамжны 648 өрхийн 2563 хүн амыг ЧИНГЭЛ баг,  Яргуйт багийн Овоотын хэсгийн 1-34р гудамж хөтөл хэсгийн 1-13, 25-36р гудамж 798 өрхийн 3150 хүн ам БАЯН-ОВООТ баг, Цагаанчулуут багийн 7А хорооллын 3-13р байр, Жаргалант хэсгийн 1-5р гудамж 540 өрхийн 2024 хүн ам НАЙРАМДАЛ баг, Цагаанчулуут багийн 7-р хорооллын 1-8, 110, 112р байр Эко хорооллын хэсэг 459 өрхийн 1475 хүн ЧАНДМАНЬ баг болж 4 баг шинээр байгуулагдаж байна.