Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
ОРХОН АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР ИТХ- ЫН ДЭЭД ШАГНАЛ " ЦАГААН АРСЛАН" ЦОМООР ШАГНУУЛЛАА

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан аймгийн иргэд хөдөлмөрчдийг аймгийн ИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Үүнд, Орхон аймаг дахь Гаалийн газрын хамт олон ИТХ- ын дээд шагнал Цагаан арслан цомоор шагнууллаа. Гаалийн газар нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлээр үр дүнтэй ажиллаж, 2022 оны ажлын гүйцэтгэлийг давуулан биелүүлсэн бол 2023 онд ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаж, ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллахаа тус үйл ажиллагааны үеэр онцлон хэллээ.

Тэрээр Орхон аймгийн гаалийн газар нь 2021- 2024 оны страгтеги төлөвлөгөөндөө олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх түүний аюулгүй байдлыг хамгаалах, улсын хилээр хууль бусаар бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхтэй тэмцэх, улсын төсвийн орлогыг шударга үр ашигтай үр дүнтэй бүрдүүлэх, гаалийн байгууллагын дэд бүтэц чадавхыг бэхжүүлэх чиглэлийг үндсэн зорилтоо болгон ажиллахаар төлөвлөжээ.