
Сайн байцгаан уу. Намайг Авирмэдийн Алтангэрэл гэдэг. Би Архангай аймгийн Хайрхан суманд төрж өссөн. Орхон аймаг Баян-Өндөр суманд амьдарч байна. Орхон аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилладаг. Туулай жилийн босгон дээр Аймгийн алдарт уяач цолоор шагнуулсандаа маш их баяртай байна. Миний хувьд хөдөө өссөн, анх 2010 оноос тууштай морь уяач эхэлсэн. Аймгийн чанартай наадмуудаас дөрвөн түрүү, найман айргаар аймгийн алдарт уяачийн болзлыг хангалаа сайхан байна. Нийт Эрдэнэтүүддээ сар шинийн мэндийг хүргэе хотол олноор сайхан шинэлээрэй.