Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
АИТХ-ЫН ЭЭЛЖИТ XIV ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 28-НД ХУРАЛДАНА

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн II хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIV хуралдааныг энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар тогтлоо. 
Тус хуралдаанаар 
“Аймгийн Авто тээврийг хөгжүүлэх хөтөлбөр” батлах тухай 
“Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” батлах тухай 
“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай 
Батлагдсан гурван байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг батлах тухай (Цагаанчулуут баг 49-53 гудамж, Их залуу баг, Уурхайчин баг)
Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шар чулуутын энгэрт Эрчим хорооллын барилгажилтын зураг төслийг батлах тухай 
“Хотын гэрэлтүүлгийн арчлалт хамгаалалтыг хувийн хэвшилд гэрээгээр шилжүүлж ажиллах журам” батлах тухай 
“Орон нутгийн өмчийн байрны түрээсийн төлбөр”-ийг шинэчлэн батлах тухай 
“Дүгнэлт өгөх, төлөвлөгөө батлах тухай
“Аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах журам”-ыг шинэчлэн батлах тухай 
“Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах тухай
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хороодын гишүүдийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг баталлаа