Боловсрол
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
БИТҮҮН, ШИНИЙН 4-НИЙ ХИЧЭЭЛИЙГ БЯМБА ГАРИГТ ШИЛЖҮҮЛНЭ

Цагаан сарын баяр болохтой холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах санал яригдаж байгаа юм байна. Тодруулбал, битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн хичээл, шинийн 4-ний хоёрдугаар сарын 25-ны өдрийн баасан гаригийн хичээлийг энэ долоо хоногийн амралтын өдөр буюу бямба, ням гарагт нөхөх хувилбар яригджээ. "БШУ-ын сайд Л.Энх-Амгалангийн хичээлийн тушаал боловсруулагдах шатандаа явж байна. Хичээлийн хуваарьт зохицуулалт хийх тушаал гэсэн үг. Тодруулбал, ирэх долоо хоногийн даваа, баасан гарагийн хичээлийн хуваарьт зохицуулалт хийхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсөн тухай тушаал юм.
Аймаг, нийслэлийн дарга нар эдгээр хоёр өдрийн хичээлийг хэрхэн нөхөхөө шийднэ гэсэн үг. Энэ долоо хоногийн амралтыг өдөр байх уу гэдгийг өөрсдийн аймаг, орон нутгийн байдлаа харгалзан үзэж шийднэ. Заавал нөхөж орох зохицуулалтыг хийх ёстой" гэлээ.
Ингэснээр Цагаан сарын баяраар сурагчид 9 хоног амрах боломж бүрдэж байна.
Мөн зарим их, дээд сургууль битүүн болон шинийн 4-ний өдрийн хичээлийг цахимаар орохоор шийдээд байгаа аж.