Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БАЯНТЭЭГИЙН НҮҮРСНИЙ НӨӨЦ БАЙХГҮЙ

Өнгөрсөн 7 хоногийн Аймгийн засаг даргын шуурхай хурал дээр нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулан үүрэг чиглэл өгсөн.Тухай асуудалтай холбоотой Баян-Өндөр сумын засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 08 ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/30 дугаартай захирамж гаргасан. Тус ажлын хэсэгт нүүрс түлшний худалдаа эрхэлдэг иргэний төлөөлөл 3 хүн, захиргааны байгууллагын төлөөлөл 6 хүн багтжээ.Өнгөрч 7 хоногийн байдлаар 27 тонн нүүсний нөөцтэй 1 шуудай нүүрсийг 10,000 төгрөгөөр худалдан борлуулж байгаа гэх мэдээллийг өгч байсан бол өнөөдрийн байдлаар баянтээгийн нүүрсний нөөц байхгүй гэх мэдээллийг өглөө.Учир нь Өвөрхангай аймаг руу зорчих шинэ зам тавьсантай холбоотойгоор зам тээврийн яамнаас 44 тонноос дээш ачсан тээврийн хэрэгсэл зорчуулахгүй гэх шийдвэртэй холбоотой юм. Өвөрхангай аймгаас ирж буй нүүрс тээвэрлэгч иргэн, аж ахуй нэгж 1 удаа тээвэрлэлт хийж ирэхэд 17 тонн нүүрс тээвэрлэж ирэхэд зардлаа нөхөж чадахгүй ашиггүй байгаа юм.