Боловсрол
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
“ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИШИГ КАБИНЕТ”-ЫГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4-Р СУРГУУЛЬД НЭЭЛЭЭ

Эрүүл хүүхэд, Эрдэнэтийн баялаг учир хүүхэд ахуй наснаас нь бүх төрлийн боловсролыг эзэмшүүлж мэдлэгтэй, боловсролтой, ёс зүйтэй, өөртөө итгэлтэй болгон төлөвшүүлэх олон ажлуудыг АЗДТГ, БШУГ-аас зохион байгуулж байгаа билээ. Уг төслийн хүрээнд ЕБ-ын 4 сургуульд 30 сая төгрөгийн үнэ бүхий сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан эрүүл мэндийн боловсролыг цогцоор нь олгох жишиг кабинет байгуулагдлаа. Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд, Хооллолт ба сэтгэцийн эрүүл мэнд, Хорт зуршил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал анхны тусламж зэрэг эрүүл мэндийн цогц мэдэгдэхүүнийг олгох зорилготой энэхүү төсөлд ЕБС-ийн сурагчдыг хамруулах юм.