Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГААР 68,1 ХУВИЙН САНАЛААР Ж.МӨНГӨНШАГАЙ БОЛЛОО

Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны ээлжит XIV Бага хурал Орхон аймгийн спорт цогцолборын Хангарьд паласт боллоо. Энэүү ээлжит XIV Бага хуралд тус ҮЭ-ийн холбооны анхан шатны нэгжийн 1074 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 80 гаруй хувийн ирцтэй явагдлаа. Тус сонгуульд нийт 990 төлөөлөгч санал өгснөөс хүчинтэй 981 хуудас, хүчингүй 9 хуудас байснаас нэр дэвшигч Х.Урангоо 126 хүн, Н.Амартүвшин 87 хүн, Д.Ганцолмон 35 хүн, Ж.Мөнгөншагай 737 хүний саналыг тус тус авч, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны даргын сонгуульд Ж.Мөнгөншагай 68.1 хувийн саналаар ялалт байгуулж, даргаар сонгогдлоо.