Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ОРХОН АЙМАГТ ГАЗАР ХӨДӨЛБӨЛ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН 60 ХҮРТЭЛХ ХУВЬД НУРАЛТ ҮҮСЭХ МАГАДЛАЛТАЙ

Туркт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хэдэн мянган хүмүүс амь насаа алдаж, бэртэж гэмтээд байгаа билээ. Монгол Улс Төв азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог байна. Орхон аймгийн хэмжээнд 2017 оноос 2020 оны байдлаар нийтдээ 92 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд үүнээс хүнд мэдрэгдсэн 1 тохиолдол байжээ. 2020 оноос хойш 3 удаа харин 2023 он гарсаар 2 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Өнөөдөр нийт хүн амын талаас илүү нь төв суурин газарт суурьшиж, байшин барилгад амьдарч байгаа учир энэ талын мэдлэг мэдэгдэхүүнтэй байж, өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах гамшгийн боловсролыг зайлшгүй эзэмших шаардлага тулгарч байгаа юм. Орхон аймгийн тухайд газар хөдлөлтийн ерөнхий үнэлгээгээр нийт барилга байгууламжийн 60 гаруй хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсэж, болзошгүй гэсэн судалгааг гарсан байна. Орхон аймгийн тухайд барилга байгууламжийн насжилттай холбоотой 7-8 балын газарт хөдлөлтөд тэсвэргүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байгаа юм. Угсармал барилага ихэнх нурах эрсдэл өндөр нурахад хүн амьд үлдэх магадлал бага байдаг байна.Газар хөдлөлт нь хоромхон зуур болдог учир хүний биед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Харин хүчтэй газар хөдлөлтийн өмнө геофизикийн орон өөрчлөгдөх, газрын гүний усны төвшин дээшлэх магадлалтай тул газар доор байгаа амьтад газрын гадаргуу руу гарах гэж тэмүүлдэг байна