Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12 сарын 17-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталж, 2022 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэхээр тогтсон. Тоон гарын үсэг гэдэг нь цаасан дээр зурдаг гарын үсэгтэй адил цахим орчинд зөвхөн таныг төлөөлж, баталгаажуулдаг регистрийн дугаар шиг давхардалгүй өгөгдөл юм. Тодруулбал иргэн тоон гарын үсэгтэй болсноор аливаа цахим системд бүртгүүлэх,худалдах-худалдан авах боломж бүрдэж ,иргэний мэдээллийн аюулгүй байдал өндөр түвшинд очих боломжтой юм.
Орхон аймаг нийт 73 мянган гаруй иргэн тоон гарын үсэг авах ёстойгоос 14976 иргэн буюу нийт авах ёстой иргэдийн 20,4 хувь нь өнөөдрийн байдлаар тоон гарын үсгээ аваад байна. Иргэд тоон гарын үсэг авах хүсэлтээ засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн гаргах боломжтой бөгөөд тус хууль гаргаснаас хойш хоёр жилийн хугацаанд үнэ төлбөргүй олгож цаашид төлбөртэйгөөр олгогдох юм. Иймд Иргэдийг заагдсан хугацаанд тоон гарын үсгээ үнэ төлбөргүй авахыг уриаллаа.