Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГААС “НИЙТИЙН ТЭЭВРИЙН БУУДАЛ” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭГ ЯВУУЛЖ БАЙНА

Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нийтийн тээврийн буудал” хэсэгчилсэн арга хэмжээг 2023 оны 02 сарын 6 наас 16 хооронд 10 хоногийн хугацаатай зөрчлыг арилгуулах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8.в “Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр 22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд түр зогсохыг хориглоно” гэсэн заалтын хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж, арга хэмжээ эхэлснээс хойш 11 жолоочид арга хэмжээ авсан бол он гарсаар 88 зөрчлийг илрүүлж 1,750,000 төгрөгийн торгуулийн хэмжээ авчээ. Орхон аймгийн тухайд 6 хороолол 1, 2 дугаар байр урт цагааны гудамж, 2 хороолол 6 байр 1 хороолол 16 байрнуудын автобусны буудлуудад иргэд авто машин түр болон удаа хугацаагаар тавих тохиолдол их байдаг байна