Боловсрол
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ. БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ НЭГ ХИЧЭЭЛИЙНХ 5800 ТӨГРӨГ ЮМ

    Боловсрол шинжлэх ухааны газраас "2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл"-ийн талаар БШУГ-ын мэргэжилтэн Б.Пүрэвжав мэдээлэл өглөө.
Орхон аймагт энэ жил 1000 гаруй суралцагч 12-р анги суралцан төгсөнө.
ЭЕШ-ын бүртгэл 2023 оны 02 сарын 06-ны 10.00 цагт эхлэх ба 2023 оны 04 сарын 14-ний 18 цагт дуусна.
   ЭЕШ-ыг өнгөрсөн оноос эхлээд жилд хоёр удаа зохион байгуулж эхэлсэн. Энэ жилээс эхлэн блокчэйн технологийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, шалгуулагчийн дүн оноог блокчэйн сүлжээнд байршуулна. Ингэснээр, шалгалтын оноо илүү баталгаатай болох юм. Мөн энэ жилээс ЭЕШ-ын дүн оноо, үр дүнг BI гэх ухаалаг тайлангийн систем дээр байршуулна.
 Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут бол Монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал зэрэг хичээлийн шалгалт 80 минут үргэлжилнэ.
     Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна. Монгол хэл бичгийн шалгалт үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.