Нийгэм
Б. Пүрэв-Од
Бараг 2 жилийн өмнө
АЙМАГ СУМДЫН АЮУЛГҮЙН НӨӨЦИЙН ӨВС ТЭЖЭЭЛИЙГ ӨНӨӨДРӨӨС ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 1350 малчид болон мал бүхий айл өрхийн 169,9 мянган толгой мал тоологдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тэрээр малчид болон мал бүхий иргэдийн хувьд 9652 тонн байгалийн хадлан бэлтгэсэн хэдий ч нөөцөлсөн өвс тэжээлийн 60- 70 хувийг хэрэглэсэн нь МАА- н хаваржилт хүндрэх эрсдэлийг бий болгоод байна.

Тус үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Аймгийн онцгой комиссын шийдвэрээр малчдад аймаг сумдын бэлтгэсэн өвс тэжээлийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлээд байсан бол өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 6- аас эхлэн малчид болон мал бүхий иргэдэд аймаг сумдын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг олгож эхэллээ.