Улс төр
Б. Пүрэв-Од
Бараг 2 жилийн өмнө
Ш. ГАНБОЛД: ИРГЭДТЭЙ УУЛЗАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦООГҮЙ ДАРГА НАР ӨӨРСДӨӨ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ БИЕЧЛЭН СОНСОХ ХЭРЭГТЭЙ

Өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Тус хуралдааны үеэр өнгөрсөн долоо хоногт хийсэн Засаг даргын уулзалтын тайлан мэдээллийг танилцууллаа. Тэрээр нийт 14 удаагийн уулзалтыг зохион байгуулж, 2200 гаруй иргэд биечлэн оролцсон бол 91 иргэн бичгээр, 310 иргэн биечлэн санал гомдлоо илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр 2022 онд хийгдсэн ажлуудын тайлан мэдээлэл болон, 2023 онд хийгдэх хөрөнгө оруулалтын тухай мэдээллийг иргэдэд өгч, тэдний санал хүсэлтийг сонсож, асуултад хариулан ажилласан билээ. 

Мөн тус уулзалтад хэлтэс агентлагын дарга нар оролцож иргэдийн тулгамдаж буй асуудал болоод сонирхсон асуултад хариулсан бөгөөд уулзалтад оролцоогүй дарга нарыг өөрсдөө бие даан уулзалт зохион байгуулж иргэдтэй уулзахыг ЗДТГ- ын дарга Ш. Ганболд үүрэг болгон өглөө.