Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАРТ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АВТО МАШИНУУДЫГ ГАРДУУЛЛАА

Эрдэнэт хотод баригдаж буй хог боловсруулах үйлдвэрийн төслийн хүрээнд ирсэн техникүүдийг Хот тохижуулах газар хүлээж авлаа. Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжиж буй уг төслийн хүрээнд гэрээнд заасны дагуу 6 төрлийн 12 машин механизм нийлүүлэх юм. Төслийн хүрээнд нийт 9 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ингэснээр Эрдэнэт хотод хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, хог хаягдал татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.2019 онд Орхон аймагт хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барих гэрээг Польшийн талтай байгуулж байсан юм.