Нийгэм
Б. Пүрэв-Од
Бараг 2 жилийн өмнө
АЙМГУУДЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНД АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монголын 21 аймгийн Сав газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харьяа байгууллагад хөрөнгө санхүүгийн бодит тусламж болгон богино долгионы холбоогоор тоноглосон, туулах чадвар сайтай, Ниссан Патрол (Y-61) маркийн 30 автомашиныг хүлээлгэн өглөө.

Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, усны засаглалыг сайжруулах зорилгоор хөрөнгө санхүүгийн бодит тусламж болгон эдгээр машины түлхүүрийг өнөөдөр гардуулан өгсөн юм.

                                                                                                                                      Эх сурвалж: Montsame.mn