Нийгэм
Б. Пүрэв-Од
Бараг 2 жилийн өмнө
ЗОЛБИН НОХОЙ МУУР УСТГАЛЫН АЯН ХИЙГДЭЖ БАЙНА

Орхон аймгийн хэмжээнд сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор золбин нохой муур устгалын аянг нэгдүгээр саррын 16- аас эхлүүлээд байгаа. Тус аян нь хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжилж гэр хороолол болон хотын төвийн багуудад тодорхой цагийн хуваарийн дагуу устгал хийгдэхээс гадна багаас ирж буй албан тоот хүсэлтийн дагуу золбин нохой муур устгалын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд СӨХ- той хамтран ажиллаж хавхлагт тор байршуулах ажлыг эхлүүлж байна. Он гарсаар аймгийн хэмжээнд 13 муур, 272 нохойг устгалд оруулжээ.
Тэрээр эзэнгүй нохой муур нь ямарваа нэгэн хяналт байхгүйгээс шалтгаалан хүмүүст бие махбодид хохирол учруулах, бага насны хүүхдүүдийг айлгахаас гадна нэг талаараа халдварт өвчин тараах, өвчин үүсгэх сөрөг үр дагавар бий болгодог байна. Мөн тус хугацаанд айл өрхүүдийг тэжээвэр нохой муураа гадагш гаргахгүй байх, болзошгүй аюул учрахаас урьдчисан сэргийлж журамд заагдсаны дагуу өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэлх хугацаанд хашаандаа уяахыг анхаарууллаа.