Нийгэм
Б. Пүрэв-Од
Бараг 2 жилийн өмнө
ОРХОН АЙМАГТ ХОРТ ХАВДРЫН БАЙ ЭМЧИЛГЭЭГ ХИЙДЭГ БОЛНО

Орхон аймаг гэлтгүй улсын хэмжээнд яригдаж буй асуудлын нэг бол эрүүл мэнд тэр дундаа хорт хавдрын өвчлөл юм. Орхон аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1300 гаруй иргэд хорт хавдрын улмаас байнгын хяналтад байдаг бөгөөд элэг, ходоод, улаан хоолой, хөх, умайн хүзүүний хавдар хамгийн их бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор БОЭТ- д 10 гаруй жилийн хугацаанд хаврын хими эмчилгээг тогтмол хийж байгаа бол хорт хавдрыг эмчлэх аргуудын нэг болох бай эмчилгээ аргыг Орхон аймагт хийдэг болохоор ажиллаж байна. 

Хорт хавдар нь гэнэт бий болдог өвчлөл биш бөгөөд нийт хорт хавдар илэрсэн хүмүүсийн 72,5 хувь нь хожуу илрүүлсэнээс болж эмчлүүлэх боломж нь буурдаг байна. Мөн хорт хавдар үүсэх гол шалтгаан нь насжилт, хүрээлэн буй орчны сөрөг нөлөө хийгээд, төрөл бүрийн халдвар, архи тамхины зохисгүй хэрэглээ, таргалалт, хадалгааний хомсдол гэх мэт олон зүйлс нөлөөлдөг бөгөөд хүн бүр өөрсдийн эрүүл мэнддээ чухалчилан анхаараг болсон цагт хорт хавдар буурах боломж бий болох юм. Дашрамд дурьдахад дэлхийн 185 гаруй улс орноос Монгол улс элэгний хорт хавдраар сүүлийн 15 гаруй жил эхний байруудад жагссаар байна. Тэрээр Орхон аймагт хорт хаврын бай эмчилгээг хийдэг болсоноор манай аймаг төдийгүй ойролцоох аймгуудын иргэд ирж эмчлүүлэх, иргэд орон нутагтаа эмчилгээ үйлчилгээ авдаг болж хотруу явах хөдөлгөөнийг бууруулж иргэдийн эдийн засгийг хэмнэх боломжтой байна.