Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
ИРГЭД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЦАХИМ КАРТАА АВАХ ШААРДЛАГАТАЙ

Нийтийн тээврийн картыг 6-р микрийн нэг дүгээр байрны дэргэдэх автобусны буудалд байрлах картын төвд худалдаалж байна. Хоёрдугаар сарын нэгээс хойш 1500 орчим иргэнд картыг олгоод байгаа бөгөөд өдөрт дунджаар 500-600 иргэн карт авсан гэлээ. Иргэдийн картаа авах байдал нэмэгдсэнийг онцоллоо. Нийтийн тээврийн карт нь АХМАД, ЭНГИЙН, ХҮҮХЭД, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИГЧ, гэсэн дөрвөн ангилалтай юм. “Хөнгөлөлттэй зорчигч” картаар оюутан, цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой бол “хүүхдийн картыг” 6-12 насны хүүхдүүд ашиглах боломжтой. Харин 12-оос дээш насны хүүхдүүд энгийн картаар зорчих юм. Мөн насанд хүрэгчдын хувьд автобусны буудлууд дээр байрлах зарлан мэдээллэх самбарын QR код бүхий хэсгийг уншуулж бүх төрлийн интернет банкны апликейшн ашиглан гүйлгээ хийж автомат машинаас авах боломжтой. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяа багийнхаа халамжийн мэргэжилтэнд хандан картаа авах юм.