Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ЭРДЭНЭТИЙН ДЦС-ЫН АЖИЛЧИД ЦАЛИНГАА ГОЛЖ 17 ХҮН АЖЛААСАА ГАРЧЭЭ

Эрдэнэтийн ДЦС нь ажилчидтайгаа хамтын гэрээ байгуулан ажилладаг, тус гэрээг 2022 оны 1 сарын 1-нээс 2023 оны 10 сарын 1 хүртэл  байгуулжээ. Тус гэрээ дээр ажилчдын цалин хөлсийг 15 хувиар нэмэх заалттай. Гэрээний хүрээнд 10 хувиар цалин хөлсийг нэмэгдүүлсэн. Ажилчдын зүгээс үлдсэн 5 хувийг энэ ондоо багтааж нэмэгдүүлэх,  орон сууцны хөнгөлөлтийг олгох шаардлагыг тавьжээ. 

Өнөөдрийн байдлаар Эрдэнэтийн ДЦС-ын хувьд 461 ажилчидтай үүнээс  30 хүн ажлаас гарсанаас 17 хүн нь цалингаа голсоноос гарчээ.  Станцад ажиллаж байгаа хүмүүс цалингаас болоод “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” руу орж байгаа гэлээ. Эрчим хүчний салбар онцлогтой салбар юм сургууль төгссөн хүнийг 4-5 жил бэлтгэх шаардлагатай тулгардаг байна. Үндсэндээ хүний нөөцийн хүчин чадал суларвал найдвартай ажиллагаанд асуудал үүсэх эрсдэлтэй. Эрдэнэтийн ДЦС-ын хувьд жилдээ 58 тэрбумын борлуулалт хийдэг. Ажилчдын цалингийн зардал 10 гаруй тэрбумыг зарцуулдаг байна. Цалингаа нэмэх шаардлагыг тавиад зургаан сар болж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна.