Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЛБАНЫ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ С.ГАНЦОГТЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Ковидын тухай хууль 2020 оны 4 сарын 29-өөс 2022 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд хэрэгжсэн. Хууль үйлчлэх хугацаанд Орхон аймагт 51 албан хаагчийн томилгоо хийгдсэн байдаг. Үүнээс төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн 35 хүн байгаа юм. Харин сургууль цэцэрлэг захирал эрхлэгчийг томилж чөлөөлөх нь сумын засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх учиртай гэлээ. Ковидын хуулиар төрийн тусгайд ямар нэгэн томилгоо хийгдээгүй байна. Тус хуулийн хүрээнд Аймгийн Засаг даргын Хотын захирагчийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганцогтыг нэгдүгээр сарын 28-наас үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.Төрийн албаны Зөвлөлийн Орхон аймаг дахь салбар Зөвлөлөөс хууль тогтоомжид заасны дагуу Хотын захирагчийн албаны даргын сонгон шалгаруулалтыг тун удахгүй зарлана гэлээ.