Аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар төлөөлөгч Пүрэвжавын Пүрэвлхагвын гаргасан саналын дагуу бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгуулах асуудлыг дэмжиж Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт уламжлуулах тогтоолыг гарган хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Орхон аймгийн хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 38109 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 31409 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж, 6700 орчим буюу 17% нь уг үйлчилгээнээс хасагдсан байгаа тул, Монгол улсын үндсэн хуульд зааснаар хүүхэд бүрийг тэгш хамруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт уламжиллаа. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан, мэдээлэл нь зөрсөн иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтээ дахин гаргаж, хоёрдугаар сарын 8-ны дотор холбогдох байгууллагуудад нь хандан мэдээллээ засуулах ёстой гэлээ. Учир нь хоёрдугаар сарын 8-наас 16-ны хооронд ХНХЯ-наас өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааг хийх бөгөөд, 16-наас хойш иргэн таны хүүхэд хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэх мэдээллээ шалгах боломжтой болох юм.