Аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар Цалингийн нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ. 2022 оны арванхоёрдугаар сарын 2-нд аймгийн ИТХ-ын хуралдаанаар Нэгжийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн төсөвт байгууллага буюу орон нутгаас цалинждаг төрийн албан хаагчдын цалинг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 40 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Харин улсын төсвөөс цалинждаг босоо удирдлагатай төрийн байгууллагуудын цалин нэмэгдээгүйгээс улбаатай цалингийн зөрүү үүсээд байгаа юм. Босоо удирдлагатай 80 орчим байгууллага байгаа юм. Хуулиараа бол УИХ-аас эдгээр байгууллагуудын цалин хөлсийг баталдаг учиртай билээ. Засаг даргын зөвлөлийн гишүүдд төрийн байгууллагын бүх шатны ажилтан алба хаагчдын цалинг адил төвшинд нэмэх байр суурьтай байгаа илэрхийлэлээ.Тиймээс Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар аалуулсан ажлын хэсэг байгуулж хууль эрх зүйн хүрээнд боломж юу байгааг судалж, тооцоо судалгааг хийхээр болов. Тухайн асуудлыг Аймгийн ИТХ-аар эцэслэн батлах юм.