Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2 САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ

Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл маргааш буюу 02 сарын 1 ний өдрийн 09:00 цагт эхэлж 30 хоногийн хугацаатай цахимаар бүртгэл явагдах гэж байна. Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтсон билээ. 2023 онд нэгдүгээр улирал 02.01-03.01 хоёрдугаар улирал  04.19-05.04  гуравдугаар улирал 08.16-08.31, дөрөвдүгээр улирал 10.18-11.02 хүртэл тус тус явагдахаар тов зарлагдсан байна. Төрийн албаны Ерөнхий шалгалтын цахим бүртгэлтэй холбоотой хүсэлтийг утсаар болон биеэр хүлээн авч тухай бүр зөвлөмж өгч ажиллаж банйа. 2019 онд Ерөнхий шалгалтад 42 иргэн тэнцэж байсан бол 2020 онд 122 иргэн, 2021 онд 156 иргэн, 2022 онд 93 иргэн тус тус тэнцэн нийт 413 иргэн төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлсэн. Эдгээр нөөцөд байгаа иргэдээс 2022 онд 39 иргэн тусгай шалгалт өгч төрийн албанд нэр дэвшигдэн ажиллаж байна. 2021 онд 85 сул орон тоог нөхөхөөр 11 удаа тусгай шалгалт зохион байгуулж 69 нөхөгдсөн бол 2022 онд 115 сул орон тоог нөхөхөөр 24 удаа тусгай шалгалт зохион байгуулж 91 сул орон тоо нөхөгдсөн оролцогчдыг нэр дэвшүүлэн тухайн байгууллагуудад томилжээ.