Нийгэм
Б. Пүрэв-Од
Бараг 2 жилийн өмнө
ЕБС- ЫН СУРАГЧДЫН ХОЁРДУГААР УЛИРЛЫН ХИЧЭЭЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт нэгдүгээр сарын 27- нд дуусч, нэгдүгээр сарын 30- аас хоёрдугаар улирлын хичээл эхэлж ЕБС, МСҮТ болон их дээд сургуулиудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Үүнтэй холбоотойгоор сургууль, сургуулийн орчны бэлэн байдлыг хангах, хянах чиглэлээр бэлтгэл ажлыг ханган ажилласан бөгөөд Орхон аймгийн хэмжээнд улсын болон хувийн 25 Ерөнхий боловсролын сургуульд 24 мянга гаруй суралцагч суралцаж байгаа бол МСҮТ болон их дээд сургуулиудад 2400 гаруй суралцагч суралцаж байна.