Аймгийн Татварын хэлтсээс 2022 оны жилийн эцсийн татварын тайлангаа ирэх сарын 10-ны дотор буюу хуулийн хугацаандаа ирүүлэхийг санууллаа. Хэрвээ тайлан өгөөгүй хоцроосон тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хуулийн этгээдийг 1,5 сая, хувь хүнийг 150 мянган төгрөгөөр торгох аж. Жилийн эцсийн татварын тайланг хүлээн авах хугацаа хуулийн этгээд 2-р сарын 10, иргэн 2-р сарын 15-аар дуусгавар болох тул Хувь хүний орлогын албан татварын хуульд заасны дагуу бизнес эрхлэгч иргэд 2022 онд төлсөн татварынхаа тайлан, тооцоог ирүүлэхийг сануулав. Аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгчдөд зориулсан зөвлөгөө, танхим болон цахим сургалт мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна. Мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн материалыг хүлээн авч байна хэмээн аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Цэвээнсүрэн хэллээ.