Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВРИЙН КОМПАНИУДАД 12 ШИРХЭГ АВТОБУСЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2022 онд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ажлын хүрээнд шинэ автобус оруулж ирэхээр төлөвлөж, 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 шинэ автобусыг БНСУ- аас авсан билээ. Энэ удаа татан авч буй дунд оврын автобус нь нийтийн тээврийн стандартын шаардлага хангасан, хоёр хаалгатай, ХБИ нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгээр онцлогтой юм. Эдгээр автобуснууд нь "0" гүйлттэй цоо шинэ гэдгээрээ давуу талтай. Өнөөдөр 12 автобусыг компаниудад хувиарлан гардуулж өглөө. Тодруулбал ББ-од компанид 5 ширхэг, Тод-од компанид 4 ширхэг, Жаргалант суманд 1ширхэг, Хот тохижуулах компанид 1 ширхгийг тус тус хүлээлгэн өглөө. 2 сарын 1 нээс иргэдэд үйлчилж эхэлнэ.