Энэ сарын 23 өдөр АИТХ-ын Зөвлөлийн хурлаар удахгүй ашиглалтад орох нутгийн удирдлагын ордны их танхимыг Монгол улсын долоо дахь ерөнхий сайд Агданбуугийн Амарын нэрэмжит болгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ сарын 26-нд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Нутгийн удирдлагын ордны Хурлын их танхимыг хойшоогоо сунгаж аймгийн ИТХ-ын хуралдаан, болон бусад томоохон арга хэмжээг зохион байгуулах хурлын томоохон танхим болгож байгаа юм. Нийт 4,1 тэрбум төгрөгийн өртөгөөр Тавин лан компани хийж гүйцэтгэж улсын комисс ажиллажээ