Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
АЙМГИЙН 2022 ОНЫ ТАЙЛАН, 2023 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ДАВАА ГАРИГААС ЭХЭЛНЭ

Аймгийн 2022 оны тайлан, 2023 оны хөрөнгө оруулалтын ажлыг иргэдэд танилцуулах уулзалт энэ сарын 30-наас буюу ирэх даваа гаригаас эхэлнэ.
Мөн уулзалтад аймгийн Засаг дарга С.Батжаргал болон албаны бусад удирдлагууд оролцож иргэд та бүхний сонирхсон асуултад хариулж, санал гомдлыг хүлээн авах юм.

Иргэдтэй уулзах уулзалтын хуваарийг хүргэе.

1. Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртын гол багийн иргэдтэй 2023.01.30-нд 14.00 цагт Залуучуудын ордны хурлын зааланд,
2. Найрамдал, Чандмань, Согоот багийн иргэдтэй 2023.01.30-нд 14.00 цагт Хүүхдийн ордны хурлын зааланд,
3. Шанд, Даваат багийн иргэдтэй 2023.01.31-ний 14:00 цагт Аялгуу соёлын төвийн зааланд,
4. Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй 2023.01.31-нд 18.00 цагт IV сургуулийн урлагийн зааланд,
5. Их залуу, Яргуйт, Баян-Овоот багийн иргэдтэй 2023.02.01-нд 14.00 цаг XV сургуулийн урлагийн зааланд,
6. Дэнж багийн иргэдтэй 2023.02.01-нд 18.00 цагт VII сургуулийн спорт зааланд,
7. Булаг багийн иргэдтэй 2023.02.02-нд 14:00 цагт ХХҮХ-ийн зааланд,
8. Баянбулаг багийн иргэдтэй 2023.02.02-нд 18.00 цагт ХХҮХ-ийн зааланд,
9. Эрдэнэ,Чингэл багийн иргэдтэй 2023.02.03-ны 14:00 цагт Эрдэнэ багийн Соёлын төвд,
10. Оюут, Уурхайчин багийн иргэдтэй 2023.02.03 18.00 цагт I сургуулийн хурлын танхимд,
11. Уртбулаг, Бүрэнбүст багийн иргэдтэй 2023.02.04-ний 11.00 цагт V сургуулийн хурлын танхимд,
12. Баянцагаан, Малчин багийн иргэдтэй 2023.02.04-ний 15:00 цагт Баянцагаан багийн Соёлын төвд,
13. Говил багийн иргэдтэй 2023.02.04-ний 18:00 цагт Говил багийн байранд,
14. Жаргалант сум, Дулаан-Уул, Жаргалант, Улаантолгой багуудийн иргэдтэй 2023.2.05-нд 12:00 цагт Соёлын төв уулзана.
Иймд иргэд Та бүхнийг өргөнөөр оролцож санал, хүсэлтээ гаргахыг уриалж байна.