Нийгэм
Б. Пүрэв-Од
Бараг 2 жилийн өмнө
ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТ ҮР ДҮНТЭЙ БАЙГААГ ҮНЭЛЭН ЗАСГИЙН ГАЗРААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Даваа гаригийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 утсаар ирсэн долоо хоногийн мэдээллийг танилцуулав. Энэ сарын 13-наас 19-нийг хүртэл нийт 25 өргөдөл гомдол иргэдээс иржээ. Үүнээс утсаар 24, биечлэн 1, хүсэлт 24, талархал 1 ирсэн байна. Ирсэн өргөдөл гомдлын 92 хувийг шийдвэрлэсэн талаар мэдээллээ. Өргөдөл гомдлыг агуулгаар нь авч үзвэл барилгын асуудлаар 1, нийтийн аж ахуй үйлчилгээтэй холбогдолтой асуудлаар 1, хог хаягдлын асуудлаар 1, боловсролын салбарын үйлчилгээтэй холбоотой асуудлаар 2, цахилгаан шугам сүлжээ, гэрэлтүүлэгтэй холбоотой асуудлаар 2 ирсэн байна.

Аймгийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг дүгнэж Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ЗДТГ-т талархал ирүүлсныг шуурхай зөвлөгөөний үеэр Засаг даргын орлогч А.Түвшинжаргал газар, хэлтэс, агентлагийн удирдлагуудад танилцуулав. Мөн тэрээр, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг хариуцан ажилладаг ажилтан алба хаагчид болон түүнд анхаарал хандуулж шийдвэрлэдэг удирдах албан тушаалтнуудын хичээл зүтгэлд талархал илэрхийлье” гэлээ. 

                                                                                                                               Эх сурвалж: Erdenet.mn