Нийгэм
Б. Пүрэв-Од
Бараг 2 жилийн өмнө
МӨС ЦӨМРӨХ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгдэж, 5 иргэний амийг аварч, 3 тээврийн хэрэгслийн татан гаргажээ. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.
          
                                                                                                                             Эх сурвалж: Montsame.mn