Нийгэм
Б. Пүрэв-Од
Бараг 2 жилийн өмнө
ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭГЭЭР 11 ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ҮЕД НЬ ОНОШИЛЖЭЭ

ЭМЯ- аас энэ оныг “ Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон зарлаж, үүний хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 1- ээс эхлэн улс орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд үнэгүй хамруулж эхэлсэн. Үүнд Орхон аймгийн нийт 106 мянга гаруй хүн амыг хамруулахаар төлөвлөсөн. Тэрээр урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин эмгэгийг эрт илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм.

Тус үзлэг шинжилгээнд хамрагдсанаар Орхон аймгийн хэмжээнд 11 хорт хавдарыг эрт үед оношилон, одоогийн байдлаар иргэд эмчилгээ хийлгэн биеийн байдал хэвийн болсон бөгөөд энэ мэтчилэн эерэг үр дүн шинжилгээ оношилгооноос бий болж байгаа юм.  

Орхон аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 0- 17 насны хүүхдүүд 67,5 хувь, 18- 30 насны залуучууд 9 хувь, 31- 45 нас 6 хувь, 45- 60 насны иргэд 8 хувь 61-ээс дээш насны иргэд 11,6 хувийн хамрагдалттай байна. Үүнээс харахад 18- 30 насны залуусын хамрагдалт хамгийн муу байгаа бөгөөд энэ нь ЭМД- ын дутуу төлөлт, ажлын цагийн хуваарьтай холбоотой гэж үзжээ.