Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн ажилтнууд шинээр батлагдан, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сургалтад хамрагдаж байна.
Аж ахуй нэгж байгууллагын удирдах ажилтан болон хүний нөөцийн ажилтануудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд төлөөлөх эрх үүргийг хэрэгжүүлэх, ажлын төлөвлөлт, уялдаа холбоог сайжруулах нь тус сургалтын зорилго юм.