Орхон аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар Хорихоос өөр төрлийн ялыг эдэлж байгаа 676 ялтанг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавина ажиллаж байна. 676 ялтны 70 хувь нь хорихоос өөр төрлийн ял буюу торгох, нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах ялыг эдэлж байгаа бол үлдсэн 30 хувь нь тэнхсэн харгалцах, хөрөнгө албадан хураах арга хэмжээг тус тус авхуулжээ. 2022 онд торгох ял, хөрөнгө орлого хураах албадан арга хэмжээний биелэлтийн үр дүнд аймаг орон нутгийн орлогын дансанд 100 гаруй сая төгрөгийг төвлөрүүлжээ. 2021 онд хуульд заасан ялтны үүргээ биелүүлээгүй цахим бугуйвчийг эвдсэн , гэмтээсэн зөвшөөрөгдсөн бүсээс гарсан, унтраасан 5 хүн, 2022 онд 23 хүн зөрчил гаргаж ял солих ажиллагаа зохион байгуулжээ. Хорихоос өөр төрлийн энэ ялыг эдэлж байгаа хүн нь амьдралын наад захын үйл ажиллагаандаа хэвийн оролцож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бололцоог хангаж өгсөн байдаг байна.