Цагдаагийн газрын мэдээгээр 731 хэрэгт 542 хүн холбогдон шалгагдаж, хэргийн илрүүлэлт 59.2 хувьтай байна.Бүртгэгдсэн хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл нийт хэргийн 33.7 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг, 25.3 хувийг залилах, хөрөнгө завших хэрэг, 22.4 хувийг хулгайн хэрэг нийт хэргийн 80 орчим хувийг эзлэж байгаа юм. 49 Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирч, 19 хүн нас барж, 276 хүн гэмтжээ. Нийт хохирлын 60.0 хувийг нь нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэгт холбогдсон 542 хүний 56.3 хувь нь эрхэлсэн ажил хөдөлмөргүй, 45.2 хувь нь согтуугаар, 14.8 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн ба 9.0 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байна.