Орхон аймгийн хэмжээнд өнгөрсөн оноос эхлэн бүх ард иргэдийг идэвхитэй дасгал хөдөлгөөнд хамруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлээд байгаа. Энэ онд тус ажлын хүрээнд Орхон аймгийн бүх ард иргэдийг нэгдсэн дасгал хөдөлгөөнтэй болгож, идэвхитэй хөдөлгөөнд хамруулахаар зорин ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор эхний ээлжинд ЕБС- ийн сурагчид болон эцэг эхчүүдэд дасгал хөдөлгөөнийг зааж дөрвөн сар гэхэд 50 мянга гаруй иргэдийг хамруулсан байхаар зорьж байгаа ажээ.
Эрдэнэт хотын бүх ард иргэдэд нэгдпсэн дасгал хөдлөгөөнийг бүрэн хэвшүүлэхийн тулд дараагийн ээлжинд төрийн албан хаагчдад зааж сургах бол дулааны улирал эхлэхээр " Эртэч- Эрдэнэт" хөтөлбөрийг хэрэгжүүлэн аймгийн иргэдэд нэгдсэн дасгалд хөдөлгөөнийг бүрэн зааж, оны сүүл гэхэд нэгдсэн журмаар сурсан байхаар төлөвлөж байгаа талаар БТСГ- аас мэдээллээ.
Цаашлаад энэ онд БТСГ- аас идэвхитэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, спортоор бүрэн хичээллүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.