Нийгэм
Б. Пүрэв-Од
Бараг 2 жилийн өмнө
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 78 ТОНН ДАВС БОДИСНЫ НӨӨЦ БАЙНА

Орхон аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын 18- аас эхлэн цас орсонтой холбоотойгоор оройн 19 цагаас эхлэн давс бодис цацах ажлыг эхлүүлээд байна. Үүний хүрээнд ХТГ-ын 30 гаруй ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж 12 м.куб хайрга, 18 тонн давс бодис цацсан байна. 

Мөн давс бодисны нөөц багассантай холбоотойгоор аймгийн онцгой комиссоос тус асуудлыг шийдвэрлэж давс бодис татан авсан бөгөөд одоогийн байдлаар 78 тонн давс бодис болон хайрганы нөөцтэй байгаа бөгөөд дулаан улирал иртэл хангалттай гэж үзэж байгаа ажээ.