Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРААС НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өнөөдөр үйл ажиллагаа иргэд сурталчилах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс өдөрлөгийг зохион байгуулалаа. Уг өдөрлөгөөр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй тодорхойлолт олгох, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаантай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай зохион байгуулах, иргэдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр мэдээлэл зөвлөгөөг өгөх, Хоригдлуудад эргэлт уулзалт зохион байгуулах, хоригдлын гар урлалын бүтээлийг худалдан борлуулах, Хорихоос өөр өрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр мэдээлэл өгөх, шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэдэд шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сул орон тооны мэдээлэл өгөх, ажилтнаар бүртгэх зэргийг нэг доорс авах боломжтой юм. 2022 онд 700 гаруй иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангид хоригдож баривчлагдсан байна. Ихэнх иргэд жолоодох эрхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний үндсэн дээр 7-30 хоног баривчлагджээ.