Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
АОК-ООС АЮУЛГҮЙ НӨӨЦИЙН ӨВС ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Цаг уур орчны шинжилгээний төвөөс хийсэн зудын эрсдлийн үнэлгээгээр манай аймаг дунд эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Их эрсдэлтэй газар нь жаргалант сумын төмөр замын урд хэсгээр байна. Малчид өвс тэжээлийн 3,2 хэрэглэсэн бөгөөд хүйтэрч байгаатай холбоотой байнгын тэжээлд орж байгаа малын тоо их байгаа тул аюулгүй нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох хүсэлтийг ирүүлсэн байна. Энэ хүрээнд Аймгийн онцгой комисс хуралдаж аюулгүй нөөцийн өвс тэжээлийг малчдад үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэжээ. Өнгөрсөн жилийн буюу 2021-2022 оны өвөлжилтийн жилд нөөцөлсөн өвс тэжээлийг цагаан сараас өмнө олгоно. Энэ жилийн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг хаваржилтийн байдалтай уялдуулж цагаан сарын дараа олгохоор төлөвлөжээ. Жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээнд 169,9 мянган толгой мал өвөлжиж хаваржина.