Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
БОЭТ-ИЙН ХҮҮХДИЙН ХҮЛЭЭН АВАХ ТАСАГТ ӨЭТ-ИЙН ЭМЧ НАР НЭМЭЛТЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Томуу, томуу төст өвчний халдвар ихсэж байгаатай холбоотойгоор БОЭТ-ийн Хүүхдийн хүлээн авах тасаг дээр Өрхийн эмнэлгийн эмч нарыг нэмэлтээр ажиллуулахыг Аймгийн засаг дарга С.Батжаргал үүрэг болгосон. 

2022.11.01 ны өдрийн байдлаар БОЭТ-ийн хүүхдийн тасагт томуугийн шинж тэмдэгтэй 200 орчим хүүхдүүд үзүүлж зөвлөгөө авснаас 13 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Хүүхдийн тасагт  2 сувилагч амбулаторт 1 их эмч нэмж  ажиллуулж хувийн хэвшил,  ӨЭМТөөс нэмэлтээр ажиллаж байна. Тандалт судалгаагаар алаг цоог халдварын түвшинд байна. Цаашид өндөр дэгдэлтийн үед 300 ор дэлгэхэд бэлдэнэ.