Орхон аймагт хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан 38,029 хүүхдээс 23 хувь буюу 8,769 хүүхдэд хасагдсан байсан. Засгийн газар, холбогдох яам, газрууд хасагдсан хүүхдүүдийн мэдээлэлд дахин үнэлгээ хийж дээрх хүүхдийн тоо 6909 болж буурчээ. Хасагдаад байсан 2000 гаруй хүүхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-дээ хамрагдахаар болсон гэсэн үг. Дахин үнэлгээ хийх юм. Хасагдсан хүүхдүүдийн тоо буурах хүлээлт байна. Хүүхдийн мөнгө бол халамжийн тухай хуулиар олгогддог халамж биш юм. Харин хүүхдийн мөнгө бол Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулсан хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн ирээдүйд зориулж хуримтлуулах эсвэл ашиглах ёстой хөрөнгө оруулалт юм.