Улс төр
*. Админ .*
Бараг 2 жилийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДЖЭЭ

УИХ-ын гишүүн Д.Батлут Монгол Улсын Ерөнхий сайдад "Хүүхдийн мөнгөн тэтгэмж"-ийг аливаа шаардлага тавилгүй хүүхэд бүрд олгох асуудлаар ханджээ.
Тэрээр “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ээс хүүхдүүдийг үндэслэлгүй, тооцоо судалгаагүй хасаж байгааг өнөөдөр Нийгмийн бодлогын хорооны хуралдаанаар хатуухан шүүмжилсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Батлут энэ үеэр хэлсэн үгэндээ “Хүүхдийн мөнгө бол халамжийн тухай хуулиар олгогддог халамж биш юм. Энэ бол Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулсан хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн ирээдүйд зориулж хуримтлуулах эсвэл ашиглах ёстой хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хүүхэд бүр ялгаваргүйгээр хүртэх ёстой” гэх байр суурь илэрхийлсэн.
Уг байр сууриа ч Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигтээ тодорхой дурдсан байна.