Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
Огт байхгүй гурван орон сууц, хоёр машинтай болгож бүртгээд, хүүхдийн мөнгөнөөс хассан уу?

2023 оны хамгийн эхний сарын хүүхдий мөнгө энэ сарын 20-нд иргэдийн дансанд шилжиж орох юм. Түүнээс өмнө иргэд "хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэх"-ээ "мэдсэн байх" ёстой. Учир нь энэ оноос эхлээд хүүхдийн мөнгийг гэр бүлийн сарын орлого нь 3,5 сая төгрөгөөс дээш айл өрхийн хүүхдүүдэд олгохгүй байх зохицуулалт хийгдсэн. Харин "хүүхдийн мөнгө авахгүй" болсон хүүхдийн тоо нь нийт нийтийн 10% гэж үзэж байгаа юм. 

Гэвч зарим иргэд хүүхдийн мөнгө авах эсэхээ мэдэхийн тулд ehalamj.mn сайтаар нэвтэрч өрхийн мэдээллээ харахад зарим иргэдийг зохиомол эд хөрөнгө, машин тэрэг, өндөр орлоготой болгож бүртгэжээ.

Тухайлбал, Дашзэгвэ гэх дөрвөн хүүхэдтэй айлыг гурван үл хөдлөх хөрөнгө, хоёр автомашин, 50 сая төгрөгийн орлоготой болгож бүртгэжээ.