Тайлант хугацаанд нийт 2073 ажлын байр бий болсны 46.7 хувь нь шинэ ажлын байр байна.
Нийт бий болсон ажлын байрны 4.8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 6.5 хувь нь уул уурхайн олборлолтын салбарт, 9.3 хувь нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал, 9.6 хувь нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарт, 16.4 хувь нь боловсролын салбарт, 18.2 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 19.0 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт, 16.2 хувь нь бусад салбарт бий болжээ.
Өмнөх оноос нийт бий болсон ажлын байр 0.7 хувиар, шинээр бий болсон ажлын байр 0.8 хувиар нэмэгдсэн байна.
Тайлант оны эцэст Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 1376 хүн бүртгэлтэй байгаагийн 57.0 хувь нь эмэгтэйчүүд ба бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оноос 33.2 хувиар буюу 683 хүнээр бага байна.
Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 37.8 хувь нь 25-34 насныхан, 32.3 хувь нь 35-44 насныхан, 22.0 хувь нь 45 ба түүнээс дээш насныхан, 7.9 хувь нь 15-24 насныхан байна.
Тайлант онд 3.6 мянган хүн ажил хийж бүртгүүлсний 14.9 хувь нь сургууль төгссөн, 8.4 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 3.4 хувь нь орон тооны цомхотголд орсон, 1.2 хувь нь байгууллага татан буугдсан, 72.1 хувь нь бусад шалтгаанаар ажил хайж бүртгүүлжээ.