Согоот багт байрлалтай 4-р цэцэрлэгийн хамт олон анхлан санаачлан ханиад томуугаас урьдчилан сэргийлж хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих зорилгоор давсан эмчилгээний өрөөг өөрсдөө давснуудыг нэг бүрчлэн нааж тохижуулжээ. Энэ өрөөнд сууснаар уушгийг сайн цэвэрлэж өгдгөөрөө онцлогтой юм. Тус өрөөнд сууснаар дархлаа дэмжих, хоргүйжүүлэх, цусны даралт бууруулж тогтворжуулах, ядаргааг тайлах, нойргүйдлийн эсрэг, нүдний хараа, чихний сонсгол, үнэрлэх, амтлах мэдрэхүй сайжирна, шээсний гарцыг нэмэгдүүлдэг ач тустай юм. Хүүхдүүд 5-10 минут, Том хүн 10-15 минут суух зориулалтай. Өндөр хэмтэй халуун өрөөнд давс ууршсанаар бүх төрлийн амьсгалын замын өвчнийг эдгээдэг гэлээ.