Хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал засаг захиргааны бүтцээрээ Монгол улсын хамгийн том сум Баян- Өндөр юм. Орхон аймгийн Баян- Өндөр сум нь төвийн долоо, гэр хорооллын 15 багтайгаар буюу нийт 22 багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан бол энэ оноос эхлэн 26 багтай болж байгаа юм. Тодруулбал, Эрдэнэ багаас Хабитатын хэсгийн 23-р гудамж, Сэлбийн хэсгийн 15-р гудамжны 648 өрхийн 2563 хүн амыг ЧИНГЭЛ баг, Яргуйт багийн Овоотын хэсгийн 1-34р гудамж Хөтөл хэсгийн 1-13, 25-36р гудамж 798 өрхийн 3150 хүн ам БАЯН-ОВООТ баг, Цагаанчулуут багийн 7А хорооллын 3-13р байр, Жаргалант хэсгийн 1-5р гудамж 540 өрхийн 2024 хүн ам НАЙРАМДАЛ баг, Цагаанчулуут багийн 7-р хорооллын 1-8, 110, 112р байр Эко хорооллын хэсэг 459 өрхийн 1475 хүн ЧАНДМАНЬ баг болж 4 баг шинээр байгуулагдаж байна.